VandS Clinic — Солонгосын гоо сайхны эмнэлэг
Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс
Таны төлөө beauty clinic VANDS CLINIC
Танд өнөөдөр хийлгэсэн үйлчилгээ таалагдсан уу?
Үйлчилгээ хийлгэсний дараах арчилгаа, анхаарах зүйлс явууллаа.
Нэмэлтээр асуух зүйл байвал доорх товчлуурыг дарж
асуух зүйлээ бичиж үлдээвэл бид тун удахгүй хариу өгөх болно!
Бид таны санал хүсэлтийг хүлээн авч үйлчилгээгээ улам сайжруулан ажиллах болно.
CO2 лазер (Мэнгэ, үү, ургацаг, цагаан батга)
  • Лазер хийлгэсэн хэсэгт 2~3 хоног ус хүргэж болохгүй. Усаар зайлах мэтээр нүүрээ хөнгөн угааж алчуураар зөөлөн дарах маягаар усыг шингээж авна уу.
  • Тав бүрэн унах хүртэл (Дунджаар 7 хоног) лазер хийсэн хэсэгт 4~5 удаа антибиотиктой тос түрхэнэ үү. (Зарим тохиолдолд нөхөн төлжүүлэх наалт наах ба тус наалтыг 7 хоног наана уу. Наалт наасан хэсэг цайрч шингэнээр дүүрэх эсвэл өөрөө унасан тохиолдолд наалтаа шинээр сольж наана уу.)
  • Тавыг гараараа хуулж, үрэлгүй аль болох өөрөөр нь унагаана уу.
  • Нар, салхины нөлөөгөөр сэвх, нөсөө толбо үүсэх магадлалтай байдаг учир нарны хэт ягаан туяанаас арьсаа сайтар хамгаална уу. Тав унасны дараагаас нарны тос сайтар түрхэнэ үү. Тухайн хүн төрөлхийн бордуу арьстай эсвэл сэвхтэй тохиолдолд хэдэн сараас дээш хугацаанд нөсөө толбо арилдаггүйг анхаарна уу.
  • Тав бүрэн унасны дараагаас нүүрээ будах боломжтой. (Дунджаар 5~7 хоногийн дараа)
  • Арьс бүрэн нөхөн төлжих хүртэл архи, тамхи хэрэглэх, саунд суух, хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийнэ үү.
  • Лазер хийсэн хэсэгт хэвийн бус шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт хандана уу.
Reepot лазер
  • - Наалт авсны дараа арьс аажмаар нөхөн төлжих ба арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү. Лазерын дараа арьс нимгэн улаан, ягаандуу харагдах ба энэхүү үзэгдэл нь
  • арьс нөхөн төлжиж буй хэвийн шинж тэмдэг бөгөөд аажимдаа арьс бүрэн нөхөн төлжиж хэвийн болно.
  • - Наалт авсны дараа лазер хийлгэсэн хэсэгт жороор авсан Steroid тосыг зааврын дагуу тогтмол түрхэнэ үү. (дунджаар 2долоо хоногийн турш өдөрт 2удаа түрхэж хэрэглэнэ)
  • - Steroid тосноос гадна EGF гэх мэт нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй тосыг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
  • - Сэвхтэй нөсөө ихтэй тохиолдолд лазерын дараа эхэндээ асуудалгүй мэт харагдэх боловч, лазер хийлгэснээс хойш 1-2сарын дотор бор толбо арилсны дараа тухайн газарт сэвх
  • нөсөө үүсэж болзошгүйг анхаарна уу. Үүссэн тохиолдолд хүн бүрийн арьсны онцлогоос шалтгаалан 3–6сарын хугацаанд аажимдаа бүдгэрч хэвийн болно.
  • - Үйлчилгээ хийлгэснээс хойш 2 сарын турш арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү. Тосон цэвэрлэгч , арьс гуужуулагч, retinol-н найрлагатай арьсны бүтээгдэхүүн
  • гэх мэт нь арьсыг цочроож нөхөн төлжилтийг удаашруулдаг тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Нөсөө толбо амархан үүсдэг эмзэг нимгэн арьстай хүмүүсийн хувьд удаан
  • хугацааны турш хэрэглэхээс зайлсхийнэ үү
  • - Үйлчилгээ хийлгэсний дараа 2 сарын турш гадагш гарахдаа нарны тосыг тогтмол заавал хэрэглэнэ үү. Мөн арьс бүрэн нөхөн төлжиж дуусах хүртэл усанд сэлэх болон удаан
  • хугацааны турш гадуур гарах зэрэг үйлдэл хийхээс зайлсхийнэ үү
  • - Арьсны нимгэн давхаргад байрлах бор нөсөө толбоны хувьд 1-2 удаагийн оролтоор бүрэн арилах боломжтой ч нөсөө толбоны онцлогоос шалтгаалан жинхэнэ арьсны давхаргад
  • үлдсэн нөсөө толбонд нэмэлтээр эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүйг анхаарна уу. Нэмэлт эмчилгээ хийлгэхийг хүсвэл эмнэлэгт ирж үзүүлнэ үү.
  • - Лазерын дараа эмнэлгээс нааж өгсөн наалтыг 2долоо хоногийн турш салгалгүй наах шаардлагатай.
  • - Наалт нь нимгэрч зөөлөрсөн тохиолдолд хуучин наалтыг хуулж авалгүй шинэ наалт дээрээс нь давхарлаж наана уу.